Tuesday, July 3, 2007

Таксины жолооч ахын хүүрнэл

Өчигдөр гадуур ажил хөөцлөлдөөд нэлээд бухимдуу, тэвдүүхэн өнгөрөөлөө. Юм хийлгэх гэж утсаар ярьж баталгаатай эсэхийг нь дахин дахин асуусан ч газар дээрээ очсон хойно бүтэхгүй газар ирчихэждээ хамаг ажил унагаачих вий гэж дотроо бодож суулаа. Өнөөдөр заавал амжуулах ажил учираас гарч такси барин бухимдахдаа хурдан хөдлөөч гэж хэлээд жолооч ах хүүгийн уурыг хүргээд авав.

Жирийн иргэн бидний эцэг эхээс ялгаагүй нэгэн эцэг(жолооч)-ын хүүрнэсэн богинохон мөртлөө нэгийг бодогдуулсан яриаг сийрүүлье.
Тэнгис кино театраас 100 айл хүрэх замд зуур монгол хүмүүс маань мөнгөний төлөө юуг ч золиослохоос буцахгүй юм даа гэж ажил бүтэлгүй явсандаа би ам нээлээ.
Жолооч ах "Төр нь хөлөө олохгүй байхад жирийн бид ямар байх нь ойлгомжтой" шүү дээ гээд Энхбаяр гуайг газар доогуур ортол авч өгч байна. Хөөрхий нийгэмийн өнөөгийн амьдралд санаа зовиносон бидний ирээдүй үр хойчын маань өсөж торинох эх орон маань үгүй болох гээд байна гэж хүүрнэлээ.
Тэр хүний Хятадууд хүйтэн зэвсэгээр биш манах зэвсэгээр монголыг маань үгүй хийх гээд байна гэж хэлэхэд надад их муухай жихүүдэс хүрч байсан. Ид насны монгол залуус маань эхнэр хүүхэд, охидоо орхиод гадаад руу хар жил хийхээр мөнгөний төлөө явж байна. Тэр хэмжээний хятад иргэд монголд маань орж ирж охид хүүхнүүдийг нь эргүүлж байна шүү дээ .
Ийм байхад монгол цус маань яаж цэвэр ариунаар байж эх орон маань хөгжих вэ дээ. Магадгүй 10 жилийн дараа Хаяа Хохь Монгол гэж хашгирсан монгол хятадын эрлийзүүд монголоор нэг болох байх гэхэд нь тийм амархан юм гэж юу байхав дээ гэж би мөчөөрхлөө. Яг үнэндээ жолооч ахын хэлсэн үнэний хувьтай юм.

Мэдлэг чадвартай хүн төрийн жолоог барьж чадна гэж ард иргэд маань итгэж Энхбаяр гуайг 10 гаруй жил төрийн бүх л албан тушаал, эрх мэдлийг өгч үзлээ. Тэр хүний мэдлэг чадвар эх орны маань хөгжилд, тус нэмэр болж чадахгүй нь нэгэнт батлагдлаа шүү дээ. Зүгээр энгийн монгол хар ухаантай, ажилсаг нэгэнийг тавих юмсан гэж их л бухимдуу хүүрнэсэн.

2 comments:

Unknown said...

Харин тийм шүү.

byambaa said...

harin tiimee. hyatadiinhamgiin teneg mangar , mungugui, yaduu ni mgld orj irdeg, tegtel manai ohiduud terend ni mungutei bh geed suuchihdag, yaana daa...
daraa jiliin songuulaar l jaahan bodoltoi shig songolt hiih heregtei yum shi. yostoi l jolooch ahiin helsneer amidraliin har uhaantai huniig gargaj ireh yumsan.