Wednesday, August 15, 2007

Ойрд сэтгэл таагүй л байна

Хоёр хоногийн өмнө хөдөө гэрээс маань ээжийн тань бие тааруухан байна гэсэн хэл ирлээ.
Сэтгэл тавгүйтээд өдөржин утас цохилоо. Сумын төвийн холбоо гэж ёстой бүтэхгүй эд байна. Дээр нь холбооны залгагч эмэгтэй нь муухай ааштай бухимдуу байхад нэг юм хэлээд утсаа тасалчихна. Даанч утасны цаанаас юм даа....
Яалтай ч билээ. Тэр хүн өөрөө өвчин зовлон, үхэл хагацалтай учирч байгаагүй амьтан юм уу эсвэл арилчихсан дотортой нэгэн байх л даа. Утсаар нэлээдгүй хэл ам хийж байж арай гэж нэг юм аавтайгаа хэдэн минут ярьж сэтгэл онгойлоо.
Ээжийн маань хамраас 4 хоног дараалал цус гараад тогтоож чадахгүй эмнэлэгт цус нөхдөг тариа, донорын цусаар сэлбэж байгаа. Иймэрхүү зүйлтэй урьд өмнө учирч байсан хүн байвал өөрсдийн мэдэхээс хуваалцаарай.
Таних эмчээсээ учирыг тодоруулахад Зүрх, Элэг, Хамарны судас төсрах, Цусны өвчны аль нэг нь байх магадлалтай гэж ярьж байна.

Намайг энд ажил төрөлтэй байгаа болохоор санаа нь зовчихно гэж бодоод үнэнийг нуугаад байгаа боловуу гэж дотроо бас элдвийг бодно. Амьдралаа гэж.....

No comments: