Monday, December 1, 2008

Принтер сервирийг хянах

Үйлдлийн системийн түвшинд Принтер сервист хяналт хийх

Гол асуудал нь принтер лүү N..............M хуудастай баримт хэвлэх үед принтерийн цаас дуусах, тог тасрах, гэмтэл гарч гацах гэх мэт асуудал гарахад яг хэд дэх хуудас дээр явж байгаад алдаа гарсан талаархи мэдээллийг Visual Studio .Net 2008 хэлээс мэдэх хэрэгцээ байна. (Гэхдээ технологийн хэлбэр нь ямар байх нь хамаагүй л дээ)
Энэ нь зөвхөн баримт хэвлэхэд бус бусад төрлийн хэвлэх төхөөрөмжүүдтэй хамаатай зүйл учираас аль болох ерөнхий байдлаар шийдэх л санаатай.

Ерөнхийдээ системийн хэрэглээний түвшинд принтер лүү хичнээн ажил өгөгдсөн байгаа болон тэдгээр нь хэвлэгдэж байгаа болон хүлээдэгдэж байгаа гэсэн статусуудыг мэдэх боломжтой хэдий ч програмичлалын түвшинд үүнийг яаж шийдсэн нь сонин байгаа юм.
LPT интерфайстэй төхөөрөмж програмчилаж байсан болон дээрх асуудлын талаар туршлагатай хүн байвал мэдлэгээ хуваалцахийг хүсч байна.

Thursday, August 21, 2008

Шингэн алт бүгдээс чухал

Дэлхийн шинжлэх ухааны ололт амжилт мэдээж бүхний тэргүүнд гайхагдаж байгаа ч өнөөдөр бүх зүйл уялдаа холбоо бусдын хараат байдлаасаа тусгаарлагдах бололцоогүй гэдэг нь нотлогдоор л байна. Аливаа ямар нэгэн зүйлээс, хэн нэгнээс ангид хараат бус тийм технологийг одоо ч гэсэн хүн төрөлхтөн нээж нэвтрүүлж чадахгүй л байна.

Эх оронд маань бинзен гэх шингэн алт тэнгэрт тултлаа үнэ нь хадлаа. Би ч ажил гэрлүүгээ хоёр зээрдээрээ таваргаад хүрчихдэг болохоор автобус унааны үнэнд нэг их санаа зовохгүй л байна. Над шиг энгийн иргэд одоо хэндээ хандаж хэн улс орныг хямралын эсрэг санаа зовж үүрэг гүйцэтгэх ёстойг бодож л яваа байх.
Үнэндээ бидний итгэж найдаж сонгосон 2004 оны сонгуулийн үр дүн, өнгөрсөн 4 жилд засгийн газрын үйл ажиллаагааны үр дүнгийн илрэл, идэж уусан бүхнийх нь гори энгийн биднээс хариугаа авахаар асуй мэт.
Цөөхөн хэдхэн хүний мөнгө угаадаг, ашиг сонирхолд нийцүүлж хуулчилж, дүрэмжилдэг ийм явцуухан төртэй болчихлоо доо бид.

Гэхдээ өчигдөр автобусанд 13 -р хороолол орохоор суулаа хүмүүсийн царай гэж авах юм алга бүгд л нэг дүнсийсэн царайлсан амьтад. Би ч гэсэн дотроо бөөнө бодолд дарагдсаар явлаа. Цаашдаа монголд эдийн засгийн уналт, үнийн эмх замбараагүй хууль хяналтгүй хөөрөгдөл ингээд газар авсаар иргэд нь ядуурч гүйцэж, гадаадныханы мөнгө угаадаг, хууль дүрэмгүйгээр зугаацаж цэнгэж болдог ийм л ард түмэн, улс орон болчихвий дээ гэсэн айдас автагдаж явсан аа нуух юун.

Monday, August 18, 2008

Хүн та нийгмийн объект

Хувь хүн, иргэнийхээ хувьд өнөөгийн бидний амьдарч буй монгол төрийнхөө ирээдүй, одоог хараад үнэхээр хэцүүхэн санагдаж байна. Зимбабигийн эдийн засгийн үзүүлэлтийг та нэг хараад үзээрэй дээ. Цөөнгүй хүмүүс хараад даанч дээ хөөрхийс гэж инээж байгаа харагдсан. Үнэндээ бидний амьдран байгаа төр засаг маань тогтвортой тууштай бодлогыг хэрэгжүүлж чадахгүй байгаа учираас бид ч гэсэн тэдэн шиг дэлхийн доог тохуу болох энхүүхэнд хаяанд ирчихээд байна.

Өнөөдөр монголын мөнгөний инфляци ямархуу түвшинтэй гарсан билээ. Жирийн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт улам хэцүүхэн болсоор.... гадаадад гарч ажил хийж амар аргаар мөнгө олох гэсэн ид насны (эрчүүд)залуусын цуваа нэмэгдсээр оронд нь манайхан маш их хэмжээний хужаа нарыг импортлосоор байдаг. Цаашдаа ер нь монгол улс маань яах болдоо ийм байдлаар яваад байвал та ер нь хувь хүнийхээ хувьд, нийгэмийнхээ амьтаны үзлээр бодож тунгааж үзэв үү.

Хөөрхийлэлтэй хувь заяа биднийг тосч байна шүү дээ. Их хурлын ажил зогсоод хамаг л юм болохоо байгаад байгаа мэт гишүүд маань ярисаар үнэндээ эдгээр хүмүүс улс нийгэмдээ хийж бүтээсэн ирээдүй, хэтээ харсан бодлого хэрэгжүүлэлт хийж чадаж байна уу өмнө ажилласан хүмүүс нь ийм зарчимаар ажиллаж чадсан уу гэвэл үгүй шүү дээ.

Гадаад хүмүүсийг тахин шүтэх байдал одоо ч гэсэн нийгэмд маань том байр суурийг эзэлдэг хэвээр хүн хэзээ ч хүний юманд хайртай байдаггүй шиг гадныхан хэзээ ч монголын ирээдүй хойчийн төлөө ажиллахгүй нь ойлгомжтой цэвэр бизнесийн сэтгэл зүйгээр хандах болно гэдгийг манай төрийн эрх баригчид яагаад төсөөлж боддоггүй нь үнэхээр гайхалтай.
Одоо монголын нийгэм маань гадны бизнесменүүдийн мөнгө угаадаг газар болж хувирч байгаа нь улам бүр л ил болсоор........................

Monday, August 11, 2008

Хүн алсан хүмүүсийг С.Баяр, Н.Энхбаяр нар хамгаалж байна.

Доорхи нэгэн залуугийн утсаар бичсэн бичлгийг та бүхэн үзэж сонирхоорой. Тэр оройн бодит үнэнийг өгүүлсэн байна. Хүн алах тушаал өгсөн, хүн алсан хүмүүс нь өнөөдөр харин ч цол хэргэм нэмсэн шиг гэдийж явна.
Энэ ч арай хэтэрнээ.











Sunday, July 27, 2008

С.Баяр дарга арай хэтэрхий луйвар хийж байна.

Улс орон маань тасралтгүй хөгжиж урагшилж байгаа гэж төр засгийн албан тушаалтанууд маань тоо, баримт гаргаж ирээд л яриад байдаг. Яг үнэндээ нийгмийн өнөөгийн дүр төрх тэдний яриад байгаагаас эрс ялгаатай мэт санагдах юм.

Энгийн ажилчин иргэдийн амьжаргааний түвшин ямархуу байгаа уг нь нүдэн дээр илт байх шиг байхын......
Өдөр өнжихгүй л гарах болсон Хужаа нарын дураараа дургих болсон хэрэг. Газар болон ашигт малтмалын зөвшөөрлийг эмх замбараагүй луйвараар тарааж гадныхантай үгсэн эх орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг зарж идэж байгаа нь гарцаагүй үнэн шүү С.Баяр сайдаа.
Энд тэндгүй илэрдэг болсон мөнгөн ус, циниадын хэрэг.
Эдийн засгийн доройтол, инфляцийн уналт энэ бүгд өнгөрсөн 4 жил эрх барьсан засгийн газрын бидэнд хүртээсэн хишиг шийдвэр гэж бодож тунгааж байна.

Хүн болгон алддаг гэхдээ алдаан дээрээ суралцан дүгнэлт хийх талаар хүн болгон л мэдэмрхийрч байдаг шүү дээ. Засгийн газарт монгол эх орноо, энгийн ард иргэдээ гэж бодож явдаг хүн байна уу эсвэл өнгөрсөн засгийн газарт тийм хүн байсангүй юу ?

Алийн болгон нийгмийн энэ гаж үзэгдэлтэй эвлэрч суухуу. Цаашид энгийн ард иргэдийнхээ үгийг сонсохгүй амыг нь барих шийдвэр, хууль тогтоомж хэрэгжсээр ирэх үү монгол төрд.....

Залуус жагсаал цуглаан хийсэн нь маш зүйтэй хэрэг. Мэдээж дээрх асуултуудын үр дүнг ямар ч хүн хараад үнэлэлт дүгнэлт хийж чадах учираас бухимдаж дургүйцэх нь аргагүй шүү дээ.

Сонгууль будлиантай болсоныг С.Баяр та хүлээн зөвшөөрч л таараа үнэнээс бултаж чадахгүй шүү дээ.
Залуус сонгууль будлиантай болсон гэж жагссан харин хариуг цагдаа нараар хүч түрэмгийлсэн, энгийн иргэдийг цагдаа буудсанаас биш өөрсдөө нэг нэгнийгээ буудчихаагүй шүү дээ.
Хүний амь нас буудан зэрлэгээр хороосон эзэдийг хэзээ С.Баяр сайд, цагдаа нартайгаа үгсэн хэнийг гаргаж ирэхийн хэн мэдэхэв.
Буудах тушаал С.Баяр, Н.Энхбаяр хоёрын аль нэг нь өгсөн л байж таараа. Хөөрсөн цагдаа нар нь ямар ч зэвсэггүй залуусыг нохой шиг хөөж буудсан.
Одоо өөр хэн нэгэн буудчихсан мэтээр ярих нь үнэхээр үнэнд нийцэх үү С.Баяр сайдаа таниас үүнийг болдог бол уулзаж асуумаар. Цагдаа буудсан гэвэл улс төржсөн хэрэг болно гэж та хэлж байсан санагдана.
Нэгэнт тодорхой зүйлийн төлөө та нүүрээ үрчилзүүлэн худал мэдээлэл цацах шаардлага байгаа болоод ингэж байгаа байхдаа.

Tuesday, June 10, 2008

Рэйлс хөгжлүүлэгчидэд зориулав

Рэйлс вэб хөгжүүлэлтийн фрэймворкыг ашиглахад гарч байсан жижигхэн алдааг хэд хэдэн хүмүүс давтаж байгааг анзаарлаа. Тэгээд энэ талаар өөрийн бяцхан зөвлөмж сийрүүлэв.

Хөгжүүлэлт хийж байсан рэйлс прожектоо гэрийнхээ компьютертэй хуулж ажиллуулах хэрэгцээ гарсан. Гэтэл соорс маань гэрийн компьютер дээр ажилладаггүй. Учир нь рэйлс прожектын vendor гэсэн хавтаст хамаг учир байж. Энэ хавтасд рэйлс прожектын системийн сангууд нь байршдаг бөгөөд эдгээр хавтас нь Linux, Unix системийн хувьд линк байдлаар заагдсан байдаг юм билээ. Тэгээд гол сангууд нь буруу заагдсанаас рэйлсийн гемийн хувилбар зөрлөө гэсэн алдаа гардаг.



Тэгэхээр та vendor хавтас дэх холбоосуудын зааж байгаа соорс файлыг давхар хуулж авсанаар таны рэйлс прожект ямар үйлдлийн систем үл хамааран ажиллах боломжтой болно.
Зөвхөн ruby суусан байхад л хангалттай.

Tuesday, January 22, 2008

Үбүнтү системийн төхөөрөмжийн мэдээлэл харах

Үбүнтү систем дээр бүх төрөөхөмжийн мэдээлэлийг харах коммандыг мэдэхгүй гүүглэ их мэдэгчээс асуутал доорх комманд гарч ирлээ. Энэ коммандын html форматаар уу шууд хөрвүүлдэг нь их авууштай аятайхан юм. Хөөрхөн стил оруулаад харахад ч гэсэн эвтэйхэн юм терминал дээр параграф нь харахад бас хэцүүхэн байдагдаа.

Комманд lshw
Үбүнтү системийн бүх төхөөрөмжийн мэдээлэлийг харуулна.

Html форматаар төхөөрөмжийн мэдээлэлийг харах
lshw -html>hardware.html

Доорхи байдлаар төхөөрөмжийн мэдээлэлийг харуулна.