Thursday, August 21, 2008

Шингэн алт бүгдээс чухал

Дэлхийн шинжлэх ухааны ололт амжилт мэдээж бүхний тэргүүнд гайхагдаж байгаа ч өнөөдөр бүх зүйл уялдаа холбоо бусдын хараат байдлаасаа тусгаарлагдах бололцоогүй гэдэг нь нотлогдоор л байна. Аливаа ямар нэгэн зүйлээс, хэн нэгнээс ангид хараат бус тийм технологийг одоо ч гэсэн хүн төрөлхтөн нээж нэвтрүүлж чадахгүй л байна.

Эх оронд маань бинзен гэх шингэн алт тэнгэрт тултлаа үнэ нь хадлаа. Би ч ажил гэрлүүгээ хоёр зээрдээрээ таваргаад хүрчихдэг болохоор автобус унааны үнэнд нэг их санаа зовохгүй л байна. Над шиг энгийн иргэд одоо хэндээ хандаж хэн улс орныг хямралын эсрэг санаа зовж үүрэг гүйцэтгэх ёстойг бодож л яваа байх.
Үнэндээ бидний итгэж найдаж сонгосон 2004 оны сонгуулийн үр дүн, өнгөрсөн 4 жилд засгийн газрын үйл ажиллаагааны үр дүнгийн илрэл, идэж уусан бүхнийх нь гори энгийн биднээс хариугаа авахаар асуй мэт.
Цөөхөн хэдхэн хүний мөнгө угаадаг, ашиг сонирхолд нийцүүлж хуулчилж, дүрэмжилдэг ийм явцуухан төртэй болчихлоо доо бид.

Гэхдээ өчигдөр автобусанд 13 -р хороолол орохоор суулаа хүмүүсийн царай гэж авах юм алга бүгд л нэг дүнсийсэн царайлсан амьтад. Би ч гэсэн дотроо бөөнө бодолд дарагдсаар явлаа. Цаашдаа монголд эдийн засгийн уналт, үнийн эмх замбараагүй хууль хяналтгүй хөөрөгдөл ингээд газар авсаар иргэд нь ядуурч гүйцэж, гадаадныханы мөнгө угаадаг, хууль дүрэмгүйгээр зугаацаж цэнгэж болдог ийм л ард түмэн, улс орон болчихвий дээ гэсэн айдас автагдаж явсан аа нуух юун.

No comments: