Sunday, July 27, 2008

С.Баяр дарга арай хэтэрхий луйвар хийж байна.

Улс орон маань тасралтгүй хөгжиж урагшилж байгаа гэж төр засгийн албан тушаалтанууд маань тоо, баримт гаргаж ирээд л яриад байдаг. Яг үнэндээ нийгмийн өнөөгийн дүр төрх тэдний яриад байгаагаас эрс ялгаатай мэт санагдах юм.

Энгийн ажилчин иргэдийн амьжаргааний түвшин ямархуу байгаа уг нь нүдэн дээр илт байх шиг байхын......
Өдөр өнжихгүй л гарах болсон Хужаа нарын дураараа дургих болсон хэрэг. Газар болон ашигт малтмалын зөвшөөрлийг эмх замбараагүй луйвараар тарааж гадныхантай үгсэн эх орныхоо өнгөтэй өөдтэй бүхнийг зарж идэж байгаа нь гарцаагүй үнэн шүү С.Баяр сайдаа.
Энд тэндгүй илэрдэг болсон мөнгөн ус, циниадын хэрэг.
Эдийн засгийн доройтол, инфляцийн уналт энэ бүгд өнгөрсөн 4 жил эрх барьсан засгийн газрын бидэнд хүртээсэн хишиг шийдвэр гэж бодож тунгааж байна.

Хүн болгон алддаг гэхдээ алдаан дээрээ суралцан дүгнэлт хийх талаар хүн болгон л мэдэмрхийрч байдаг шүү дээ. Засгийн газарт монгол эх орноо, энгийн ард иргэдээ гэж бодож явдаг хүн байна уу эсвэл өнгөрсөн засгийн газарт тийм хүн байсангүй юу ?

Алийн болгон нийгмийн энэ гаж үзэгдэлтэй эвлэрч суухуу. Цаашид энгийн ард иргэдийнхээ үгийг сонсохгүй амыг нь барих шийдвэр, хууль тогтоомж хэрэгжсээр ирэх үү монгол төрд.....

Залуус жагсаал цуглаан хийсэн нь маш зүйтэй хэрэг. Мэдээж дээрх асуултуудын үр дүнг ямар ч хүн хараад үнэлэлт дүгнэлт хийж чадах учираас бухимдаж дургүйцэх нь аргагүй шүү дээ.

Сонгууль будлиантай болсоныг С.Баяр та хүлээн зөвшөөрч л таараа үнэнээс бултаж чадахгүй шүү дээ.
Залуус сонгууль будлиантай болсон гэж жагссан харин хариуг цагдаа нараар хүч түрэмгийлсэн, энгийн иргэдийг цагдаа буудсанаас биш өөрсдөө нэг нэгнийгээ буудчихаагүй шүү дээ.
Хүний амь нас буудан зэрлэгээр хороосон эзэдийг хэзээ С.Баяр сайд, цагдаа нартайгаа үгсэн хэнийг гаргаж ирэхийн хэн мэдэхэв.
Буудах тушаал С.Баяр, Н.Энхбаяр хоёрын аль нэг нь өгсөн л байж таараа. Хөөрсөн цагдаа нар нь ямар ч зэвсэггүй залуусыг нохой шиг хөөж буудсан.
Одоо өөр хэн нэгэн буудчихсан мэтээр ярих нь үнэхээр үнэнд нийцэх үү С.Баяр сайдаа таниас үүнийг болдог бол уулзаж асуумаар. Цагдаа буудсан гэвэл улс төржсөн хэрэг болно гэж та хэлж байсан санагдана.
Нэгэнт тодорхой зүйлийн төлөө та нүүрээ үрчилзүүлэн худал мэдээлэл цацах шаардлага байгаа болоод ингэж байгаа байхдаа.

6 comments:

Badka said...

Ишшш Жагаа минь дээ юу л бичээд бна даа. Юун улс төрөөр занимаалдах вэ, шинэ ажил ямар бна тэр талаараа бичвэл зүгээрсэн дээ. Улс төр бичиж блогоо бүү бузарлахтий :)

sanakae said...

Хаха Бадрал нэг л тэгэхтий гэдэг болжээ.

Батсүхийн Баасанжаргал said...

hehe Uls toriig sonirhohgui baij bolno Harin tanaar oroldood irehiin tsagt ugee heleh heregtei Toriin toloo ogotno bas booj uhej bolno sh dee

Жаргалсайхан said...

Badka-d
Бадралаа аав ээжийнхээ өврөөс гараагүй болохоор чи арай улс төрд орох болоогүй байх. Нийгэм амьдарч байгаа нийгмийн амьтаныхаа хувьд болон өөрийнхөө амьдрах орчны эрүүл саруулаас бидний ирээдүй хамаарах учираас энэ бүхнийг тэвчиж чадахгүй нь.

Badka said...

За тэгвэл ижий аавынхаа өвөр түрийнээс салжагад л чам шиг мундаг улс төрч болохоос доо :p

Battur Sanchin said...

Амьддаа бие биесээ хайрла, хүмүүс ээ. ;-)