Monday, May 7, 2007

Голыг уруудаж биш өгсөж сэлцгээе

Тогтмол усанд завиар явахад сэлүүрдэх ядаргаатай ч урсгал усанд чиглэлээ өөрчилөхийн тулд илүү их хүч шаарддаг.
Хүн болгон өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй хэдий ч түүнийгээ хэрэгжүүлэх түүндээ хүрэх гэсэн эрмэлзлэл нь биелэх нь ховор. Үнэндээ бид голын урсгалаар хөвж зогсох газартаа зогсож чадахгүй хөвөөд өнгөрчихөөд дараа нь эргэж сэлэх гээд байгаа юм шиг. Эргэж сэлэхэд илүү их хүч шаардах нь ойлгомжтой. Амьдрал гэдэг голын урсгалаар нь яваад байвал бидний хүсээгүй газарт маань хүргэчих болохоор голын урсгалыг дагуулж хүчийг нь ашиглаж өөртөө ашигтайгаар урсгахын төлөө өөртөө байх боломж бүхнээ дайчлан хичээх хэрэгтэй бололтой.
Амьдрал гэдэг голд сэлэхийн тулд олон янзын сэлүүрийг сонгож, ашиглах газар нь ашиглаж боломжгүй бол гараар ч сэлж болох юм.
Хэрвээ урсгал сөрөхөд таны хүч чадал дутвал хамгийн дотны чамайг гэсэн хэн нэгний сэлүүрийг мөн ашиглаж болох.

Энэ бүгдийн төгсгөлд амьдрал гэдэг энэ голын урсгалыг дагаж урссанаас сөрж сэлссэн нь амьдралын зорилгодоо хүрэх хамгийн зөв сонголт бололтой.

No comments: