Saturday, February 10, 2007

Япон орны тухай хамж шимээд

Японы газар зүйн байршил, байгалын онцлог, хүн ам, зам тээвэр бүгдийг нь базаад (өөрийн бодлыг ч мөн оруулсан буй)

Газар нутаг нь эргэн тойрон усаар хүрээлэгдсэн хэдэн арал дээр амьдардаг нөхдүүд юм байна. Хуурай газраар өөр улстай хиллэдэггүй түүгээрээ бас онцлогтой гэж байгаа. Hokkaidо, Honshu, Shikoku, Kyushu, Okinawa хэмээх таван том аралаас япон үндсэн эх газар бүрддэг. Энд ирэхээсээ өмнө нөхдүүд ёстой суух ч газаргүй хэцүүхэн байдаг байхдаа гэж боддож байлаа. Гэтэл энд чинь газар байхгүй биш байдаг бололтой. Газар хөдлөлтөөс болоод байшингаа тийм олон давхар бариж чаддаггүй бололтой гэхдээ чадалтай мөнгөтэй компаниуд нь доороо пүржинтэй олон давхар барилгыг сүндрүүлж өгдөг юм байна. Саяхан телевизороор гарч байсан нэг мэдээлэл дээр газар хөдлөх үед 55 давхар барилга 2 метер хүртэл савлахад нурахгүй гэж ярьж байсан мундаг юм хийдэг нөхдүүд шүү.
Хувийн жижигхэн компани, айл өрхийн хувийн суу
цууд нь ихэвчлэн 2 давхар байдаг.
Байгаа эх газар нь уул, толгод гүвээ ихтэй, дээр нь
ой мод гэж нэг гайтай нөхөр хаа саагүй ургана.

Манайд бол мод хараад баярлаад л бөөнөөр тэрлүү машин унаа, нууц амраг энэ тэрээ чирээд амарна, архидна гээд гуяа алгадаад давхилдах байх.
Ой мод, уул бол асуудал биш бололтой япончуудын
хувьд ойг нь тайраад, уулыг нь нураагаад тэгшлээд байшин барилгаа бариж амьдарна. Уулыг дундуур нь нүхлээд туннел хийчихдэг энэ бол ердийн л үзэгдэл маш их байдаг анх хараад сонин санагдаж их хөдөлмөр хүч орсон байхдаа гэж бодогдсон шүү.


Галт уулын бүсэд нь газар хөдлөлт их явагддаг учираас тэр бүсэд байшин, барилгаа намхан барьдаг юм байна.

Хүн ам


Япон улс нийт хүм ам нь 124 сая хүнтэй
(энэ тоо одоо өссөн байх) , 11 том хотод хүн амынх нь 40% нь төвлөрөн амьдардаг.
Нийслэл Токиод нь 8 сая гаруй хүн амьдардаг, харин бид
ний байгаа Yokohama хотод гэдэг 3 сая 500 мянган хүн амьдардаг бөгөөд нийслэл дэхь хүн амын сууршилтаараа японд хоёрт нь ордог.

Японы хүн амын сууршилтын мэдээлэл

Зам тээвэр

Анхны төмөр зам нь Токио, Yokohama ийн хооронд 1872 онд баригдсан гээд бодохоор маш олон жилийн түүхтэй юм.
Япон орны нутаг дэвсгэр дээр 27000 км төмөр могой үргэлжлэн байдаг бөгөөд жилд ойролцоогоор 21 тэрбум хүн төмөр замаар үйлчлүүлдэг гэсэн статистик гарсан байна.
Энгийн засмал замын урт нь 1.12 сая км урттай энэ бас аймшигтай тоо гарч байгаа биздээ манайх тэгсэн чинь 1000 км –т хар зам тавьж чадахгүй баларч байдаг.

No comments: