Friday, January 26, 2007

Япон оронд хөл тавиад төрсөн сэтгэгдэл

Өмнө нь миний бие япон орны хилийн дээсийг алхаж байсангүй. Япон оронд ирээд төрсөн сэтгэгдэл маань нэлээд юмыг бодогдуулж байна. Монголын маань одоо байгаа ирээдүйд иймэрхүү хөгжилд хүрч чадах эсэх гээд л бидний миний хувь заяа болон бидний амьдарч оршин сууж байгаа нутаг орны минь хөгжил үнэхээр ядуудхан санагдсаныг нууж чадсангүй.
Бидэнд хийж бүтээх, эднээс суралцах маш их зүйл байна. Ядахдаа хүмүүсийнх нь харилцаа их сайхан юм. Нэгэндээ их найрсаг хандаж байнга л уучилаарай гэж бөхөзлөх юм. Энэ олон сая хүн ингэж байж л нийгэмд аливаа зүйлд эмх цэгц дүрэм бий болдог бололтой.
Цаанаа уур нь хүрч байсан ч тэрийгээ манайхан шиг шууд гаргахгүй. Явган хүн замаар гарахад манайд бол жолооч нь муухай хараад л хараагаад дайрах нь холгүй юм болдог энд эсрэгээрээ жолооч нь гар гар гээд их л найрсаг зогсож байгаад зам гаргаж байх юм. Яарч яваа нэг нь гарахдаа жолооныхоо хүрдийг мөргөчих нь нь дөхөөд бөхөлзөж харагдах юм. Иймэрхүү зүйлээс монгол түмэн минь нэг нэгнийгэ э хүндлэх иймэрхүү ёс зүйд суралцах л хэрэгтэй бололтой.

1 comment:

Badka said...

Mongoliin xogjil yapond xurtel 200 jil shaardagdax biz. Exleed xumuusiin setgexui massaaraa oorchlogdoj baij daraa ni ed materialiin xogjil ni dagaldaad irdeg bailgui de