Monday, March 26, 2007

JavaBean ийг ашиглах тухай

Бүх зүйл маш энгийн байдаг бөгөөд ойлгож ухамсарлаагүй хүмүүст тэдгээр нь хүнд хэцүү хэзээ ч давж гарч чадахааргүй даалгавар шиг санагддаг. Аливаа зүйлийг амархан гэж ойлгох, надтай адилхан хүмүүс үүнийг хийж бүтээдэг гэж өөртөө итгэж, хүч чадлыг өөрөөсөө л хайх нь чухал.

JavaBean ийг хэрхэн ашиглах талаар маш энгийн ойлгомжтой жишээ бэлдлээ. Та бүхэн JSP дээр вэб аппликайшин хийх сонирхолтой түүндээ хэрхэн жава классуудыг хэрэгжүүлэх талаар судлаж байгаа бол. Миний энэ өгүүлэлд анхааралалаа хандуулаарай. Таньд бага ч гэсэн мэдлэг өгөхийг хичээлээ.

Html хуудас дотор хэрэгжүүлэх жава классаа доорхи зарлалтаар оруулж ирэх юм.

Дээрх код нь жава хэлний

энэ үйлдлийг орлож чадах бөгөөд тухайн классын үр төлийг (instance) үүсгэж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй.

id=”calc” нь html хуудас дотор Calc классыг ямар нэрээр ашиглахыг тодорхйолж өгч байгаа болно.

class=”src.Calc” нь html хуудас дотор хэрэгжүүлэх таны жава слассын нэр, багц байх ёстой.
Calc.jsp файлыг харна уу. Таны ашиглах классын хувьсагчидын (property) нэр нь html хуудсан дэхь элементүүдийн нэртэй харгалзан адилхан байх ёстой.

Хэрэгжүүлэх гэж байгаа Calc жава классд argx, argy элементүүд нь яг энэ нэрээр хувьсагч болон зарлагдсан байх ёстой. Ингэж чадвал тухайн классын шинж чанаруудыг set хийх үйлдлийг ганцхан мөр кодоор шийдэж болно.
Дээрхи ганц мөр код нь тухайн классын бүх шинж чанаруудын утгыг html форм дахь утгуудаар тохируулж чадна.
Хэрвээ та дээрх байдлаар кодоо бичсэн бол доорх hard кодыг бичихээс зайлхийж чадах юм.

Тухайн хэрэгжүүлж байгаа классын функцуудыг хэрхэн дуудах талаар

Calc классын функцыг html хуудас дотор дуудах код

getInfo функцыг дуудах, getSum гэдэг функцыг Calc классаас дуудаж байна.

Функц, хувьсагчын нэрлэлтийн асуудалыг та сайн анхаарах нь чухал бусадаар ямар нэгэн зөрчилдөөн бараг гарахгүй.

jsp:getProperty тагийг ашиглах тохиолдолд таны дуудах гэж байгаа функц нь заавал get гэсэн угтвартайгаар жава классдаа зарлагдсан байх ёстой юм. Өөрөөр хэлбэл функцыг getSum гэж зарласан бол та үүнийг шууд дуудан ашиглаж чадах бөгөөд харин sum гэж нэрлэсэн бол үүнийг ашиглаж чадахгүй.

Нарийвчлан тайлбарлавал jsp:getProperty таг нь property талбар дээр бичигдсэн утгын өмнө автоматаар get залгаад хайдаг гэсэн үг юм.

Жишээ нь


ийм код бичигдсэн бол. Таны ашиглах класст getInfolist гэсэн функц байгаа гэж энэ таг ойлгодог.



JavaBean Example

No comments: